Баяртай 22 нас Сайнуу 23 нас...

2010 оны 01-р сарын 22 Нийтэлсэн Владимир Ильч
Үгүй энэ нас гэдэг 20 гараал ирэхээр харвасан сум шиг алга болоод өгдөг золиг юм. Анхны цалингаа аваад найзыгаа дагуулан их дэлгүүрээс нэг барби авч өгөөл чамайг явчаад ирэхэд бид найзууд хэвээрээ байх болов уу гээд асууж байсан нь саяхан мэт санагдавч даруй тэрнээс хойш 5 жил өнгөрчээ. Амьдралд анх хөл тавьсан цайлган цагаан 18 нас минь.
 Дэлгэрэнгүй»

Би уул нь хүмүүсүүдийг тэр дундаа харилцагч эмэгтэй хүнтэй аль болох аятайхан харьцаж баярлуулж баясгах чин хүсэлтэй авч яагаад ч юм ихэнхдээ уурлуулж гомдоох нь элбэг байдийн. Яахуу хэдэн жишээ татий л даа.

За нэг хүүхнийг за найрах ч юу байхуу дээ зүгээр уулзаж байя гэсэн санал тавих гэжаагаа царай нь. Ингэжийнэ Эм:гадаа гоёайна тэй Эр:дэххх Эм:би оройд хааяа ганцаараа гарч салхилдийн Эр:тио? Эр:Би тэгүүл хааяа чам дээр ирж чамайг салхилуулж байх уу яг нохой шиг гээл өөрийхөө нүд рүү гараа чичиж байх жишээтэй. Уул нь үлгэрлэж ярьж байгаа царай нь л даа кк. Тэгчээд бас аягүү зөвшөөрсөн хариу хүлээж нтр бүр болку бол чи уурлаадаамуу гэж зөрүүлж уурлакаж дайрч нтр.

За ахиад нэг жишээ нөгөө хүүхэн л дээ бас ярьжийна бэлэг сонгох тухай. Хөөе юу бэлэглүүл гоё уу? Ккк мэдкү гээл янзүрын юм санал болгожаах жишээтэй. Би өдөр нэг гоё бэлэг харлаа нээх хөөрхөн чихмэл чамаас жоохон л намхан гээл өөрийгөө шууд нойльдаж нөгөө хүнээ хийж нтр. Чихмэлнээс жоохон өндөр хүн нтр тэй ха ха.

Аав ээж нар бас тэгээд хааяа хааяа хүн хийнэ. Би нэг хүнтэй гэртээ оркоод байжийсан ээж таксинаас нэг шуудай төмс буулгах гэж байна би очоол тусладаг баатар болоол өргөөл явсан чинь ээж тэгдийн миний хүү чинь нэг шуудай төмс өргөчөөл дэмий тэнээд явхийм даа гэж авдийн. Ёооё би бүр сонин царайлжаам чинь үгүй ээ ээж энэ чинь 50 н хэлийн шуудай төмс байна ш дээ гэсэн чинь үгүй ээ ээж нь 25 хэлийн шуудайтай төмс авсиймаа гээ бүр алаа хаячиж байгаа байхгүй юу бантсандаа нөгөө охинтойгоо дамжилж орсий ш дээ.

За тэгээд байнга өөрөө хийнэ гэж юу байхуу? Бас хүнд гамгүй хийлгэж байсан үе байнаа байна. Саяхан ш дээ нэг хүнтэй хоорондынхоо харилцааны талаар их л сүржин маягтай бодолхийлэн ярижийлаа. Тэгээд би яахав заримдаа хэтэрхий удаан ойлгоцтой за бараг ойлгодоггүйн. Тэгээл би их л ач холбогдол өгөн доотроо бөөн тооцоо эргэцүүлэл болоол юу гэж хэлэх үү гэж боджийсан чинь нөгөө хүн маань чи яасан бодсоор л байна уу би энд сонин уншжийна гэл үү уншжаах уу ч гэл үү мэдкүэ ккк. Зүгээр шууд 5:0 дуулжаагаам чинь.

Гэх мэт энэ бол зүгээр наад захын жишээ бусдыг нь сайн санаку байна тэгээл ер нь л их хүмүүсийг санаатай санамсаргүй хийнэ уурлуулна гомдооно. За тэгээд хүндэрсэн жишээ нтр бол чинийх ямар том юм бэ гэхэд нь чинийх час гээл үргэлжлэнэ байх дөө. Бодох л асуудал. Ер нь тэгээд бодоод байхад заримдаа хүнд хэт сэтгэгдэл үлдээх гэж оролдсоноос эсвэл зарим хүмүүсд хэт дээрэнгүй харьцсанаас эсвэл хэт өөрийхөөрөө за бүүр эсвэл хэт шударга хандсанаас л болдогийм болуу даа гэж...

Уншигчидаа баярлаллаа.

2010 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Владимир Ильч
Блогоо уустгаад бүх бичлэгээ устгацан байсан. Ашгүй нэг хүн над өөрт байгаа хэдэн бичлэгийг маань өглөө. Уншигчидаа баярлаллаа. Ахиад хэд байгаа гэсэн тэрийгээ олдохоор өгчүүл тавьчнаа яадын.

Анхны бүхэн сайхан буюу анхны үнсэлт..

2010 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Владимир Ильч

         Кк. Би тэгжаад их даруу төлөв ичимхий сайн залуу шүү. Одоогийн найз охиноо анх орцонд үнсэж байжүүлээ. Бид 2 манайд очиж хонодог байхгүй юу. Чи надаа хоол хийгээд өгчих дүх үү гээл гуйсан чинь дараа больё оо гээл тэгдийн. Тээл маргааш нь сэрэхээс нь өмнө би гялс босоол чимээгүйхэн зөгийн балтай ус бэлдэж тавиад төмс арилгаад хоол хийж өгөх гээд суужийдаг байхгүй юу. Тэгээл сэрэнгүүт нь оронд нь зөгийн балтай ус аваачиж өгөөл тэгсэн аймаар баярлажаам чинь. Миний найз ходоод нь муу юмий чинь өглөө өлөн дээрээ зөгийн балтай ус уужий за гэж хэлчээл үнсэх ёстой байсийн байхгүй юу. Тэгсэн ичээд чадаагүй ээ. Тэгсэн нөгөөдөх чинь усаа уучаал найз нь арилгая аа чи зурагтаа үзжий. Найз нь чамд гоё хоол хийгээд өгье гэжуга байхгүй юу. Кк би тэгэхийг нь мэджийсийм чинь худлаа цааргалку бол болку ш дээ. За яахав ээ найз нь хийгээд өгье нтр гэж бага зэргийн шалчиганалцаал. Тэгж жаал шалчиганаж байгаал зааз би тэгүүл зурагт үзжийе за кк. Тэгээл өө сайхан хүүхэлдэй үзээл суужийдаг байхгүй юу. Ма найз майр гоё хоол хийдийн. Би цуйванд дуртайм чинь надад цуйван хийж өгсийн.

        Би бодоолийлаа. За байз өө яадгүүлээ нэг шалтаг гаргажаад үнсэх хэрэгтэй гээл. Боломж гарахыг хүлээгээстэй нтр. Тэгээл ма найз өдөр чухал ажилтай байсийм байхгүй юу. Гэхдээ тэгээл явку байгаам чинь. Зааз найз нь ажлаа тасдчий тэй нтр. Би тэгэнгүүт нь болохиймуу дэмий юм биш үү нтр гэж дотроо лаг дуртай байгаам байж жүжиг тавиастай. Тэгээл бид 2 юм яриал суудийм байхгүй юу. Нөгөөх чинь бас намайг үнсэх байхдаа гэж бодаалийсан байх. Бас тэрийгээ үе үе илэрхийлж боломж олгоостой. Би тэр боломжийг нь алдаастай. Би гоё арга бодож олсон тэгээл инээв.

GF: Яасан яагаад инээгээд байгаан чи?

Би: Зүгээр л...

GF:Хэлээ яагаад инээгээд байгаан?

Би: Зүгээр л чиний талаар бодоод өөрийгөө дооглож инээж байна. Би чамд хэлкүэ. Ичээд байна. Чи намайг шоолий ш дээ. Энэ бол нэг төрлийн такчик буюу түүний сонирхлыг төрүүлэх арга байлаа. Намайг шална уурлана гуйна. Ихи ихи ход ход. Зааз чи битгий хүн шоолоодаарай за. Найз нь өдрөөс хойш чамайг нэг үнсэхийнсан гэж бодоол ичээд чадку суугаадийсийн. Нөгөөдөхний чинь элэг нь гөшнө. Татаж эхэлж байна. Ихи ихи. Би уул нь чамайг үнсэх гээл аймаар бодоолийсийн байхгүй юу. Би уул нь аймаар лаг боджийсийн. Чамайг гэвтжаангуут би мөлхөж очоол тэгэнгүүт чи нүдээ аниал би хацрыг чинь илбээл тэгээл зөөлхөн духан дээрээс чинь авхуулаал үнсэнэ эсүүл чамайг хоол хийж байхад араас чинь тэврээл хүзүүн дээр чинь зөөлөн үнсээл гээл би уул нь лаг юм боджийсийн байхгүй юу. Даанч зориг хүрээгүй ээ. Вуахахаха нөгөөдөхний чинь элэг нь бүр өвджаам чинь. Аа чи хүн шоолку гэчээд хүн шоолоодаахийн чи ёстой муухай за.

GF: Зааз больёоо больё уучлаарай чи нээрээ тэгээд тэгж боджийсанаа хэлээд байхдаа яахав дээ. Ихи ихи ичингүйрэл.

Би: Чи одоо тэгээд мэдсийм чинь зөвшөөрчих дүх үү.

GF: Кк. Аа чи зөвхөн тэгж л бодсон гэж үү.

Би: Тийм ээ би тэгж л бодсон зүгээр л үнсье гэж бодсийн за.  Яахав өөр хүн байсан бол одоо аль үжээ дараад авцан байгаа л даа.

GF: Вуахахаха тэгээд тийм л байсийн бол яаад ингээд байгаан.

Би: Кк би чамд сайн болоод ингэжийнэ за юу. Чи одоо сонсцийм чинь зөвшөөрчих дүх үү гээл хошуугаа дэвсжаам чинь. Юм дуугарку инээгээл бас ичээл бантаал манай хүн.

GF: Зааз найз нь харьлөө.

Би: Гарлаа. Лифт ажиллахаа болиод удсаныг би мэджаагаа. Хоёулаа лифтээр бууя.

GF: Айн за. Найз охин ч лифт ажиллахгүй байсныг мэдэж байсан гэхдээ энэ бол сүүлчийн боломжийг олгож байгаах хэрэг.

Би: Нээх хөөрхөн царайгаар шрекийн муур шиг зүгээр л түүнийг харна. Тэр минь инээнэ.

GF: Яасан яагаад хүн хараад байгаан бэ хүн ичээгээд гээл нээх хөөрхөн ичнэ.

Би: Гараас нь бариад ээ чи зөвшөөрчих дүх үү? Ганцхан үнсээд л болоо.

GF: Нүдээ аньжий. Гэж ирээл зөөлхөн уруул дээр үнсэнэ нээх гоё. Үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бололтой.

Би: Майр ичээл ихи ихи. Болцон болцон энэ л байхад надаа хангалттай. Ихи ихи гичээл цаашаа аягүй хурдан явааский. Тэгээл аягүй юу ч болоогүйм шиг гараад явжаа байхгүй юу. Ихи ихи. Би ч хайртай хүндээ ингэж л ханддаг хүн дээ.

Рок мангас ба типний залуу...

2010 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Владимир Ильч

      Саяхан нэгэн найзтайгаа уулзжихуй дор найз бүсгүйтэйгээ намайг танилцуулах нэрийдлээр River sound – д дагуулан очвоо. Найзтайгаа ирнэ гэнэ тэр нь даж бас тач юм байх аа. Ах бол тольний өмнө эргэлдээл бараг бандаашаа урдаа барьж үзээл энэ ч гоё юм уу суперманий S үсэгтэй бандаашаа  өмсүүл ч тач харагдана даа гэцэн бараг л бандаашныхаа урд талруу оймсоо чихцэн зогсжийгаан биш үү. Тийнхүү үнэнхүү хүчийг үзэн барилдья гэвээ гэсээр сүрийг бадруулан очихуй дор шууд импакт өгч эгээтэй гэрэлт ертөнцөөс халих нь холгүй юм болов.
     Толгой дээгүүр бол бантканд боолгосон супермэний бандааштай типний залуу нөгөө найз хүүхэнд нь хөөгдцөн эргэлдцэн нтр. Бас болоогүй бандаашнийх нь өгзгөн талд нь 100% sale + Bonus гээд зураг нэмэгдцэн байжийгаан биш үү. Бонусанд явжаагаа типний залуу болж ирсэнээ ойлгох шиг. Нэг тийм рок хүүхэн үнэн хайнга тамхийг салаавчилж биш чимхэж ирээл утаагаа дээшээ үлээж байгаа нтр нь үнэн баавар. Нэг тийм пид пид алхалж пар пар инээсэн шигээ пивийг гуд гуд залгиастай. Би наана нь шилээ хүр хүр маажаастай айн.
      Би ч Гэрэлтулга Гэрэлээ гэж дуудаж болноо гээд сапрон хоолойгоор уянгалуулаад ихи ихи гэтэл Анхлан гээд баритон хоолойгоор хүнгэнээд үэхэхэ гээд муухай баавгай шиг гараараа гарыг минь чанга атгахад нь бараг л цочсондоо хүүш л дээ ямар чанга атгадийм бэ гээд гар луу нь алгадчихсангүй.
      Тэр тэгээд ярихдаа аягүү гарний хөдөлгөөн оруулж ярьдаг хүн рүү аягүү сонин хуруугаа чичдэг. Тэрийг нь харсан чинь Вандамтай кинон дээр гардаг зэвүүн гятад шиг нөгөөдөх чинь надруу заагаал дараа нь өөрлүүгээ заагаал гараа нэг цохисноо сүүлд нь хоолойгоо хэрчээл нааш ир гээл тэгжийнэ гэж төсөөлөгдөөл цочиж нтр. Би бол гарын аясаар чи бид 2 өнөөдөр юу яана оцон бөгстөө чи ч өнөөдөр үхсээн алив жаал минь хүрч ирээд нөгөөдөхөө шалгуулдаа гэжаагаам шиг санагдаж нтр.
      Күмс ч овоо халж манай найз бараг тасралтын байдалтай болцон. Найзыхруу явахаар болов. Тэгээл очсон ороох мангас тэгжийнэ. Алив нөгөөдөхөө гаргаад ир гэж нэг л шийдэмгий хэлэхэд нь би бүр гайхцан. Найз нтр хажууд байхад нтр гэж бодцон энд үү тэгээд ч арай л гэрэлтэй бас хүнүүс байна ш дээ гээл бүснээсээ зууртал юу яриадаагаам бэ сая дэлгүүрээс авсан юмнуудаа гаргаад ир л дээ ам цангаад байна ха ха. Тэрүүхэн хоёрын хооронд юун балай юм бодчив доо. Тэр нилээд халаад шалчига надад хүрэх болгонд би хавчига.
      За яах уу дээ тэгээл унтах боллоо. Би ч тэнд орон дээр өвдөг гавчаастай хуруу гараа оролдцон доошоо ширтээд л ичимдэх маягтай үнэн төрхөндөө орцон баагий суужийдийн байгааз дээ тэгсэн чинь нөгөөх чинь дөхөөл ирлээ шүү би ч гараа тас атгаал бараг нүдээ аньж нтр. Тэгсэн гэрэл унтраасан байлаа гэж ккк. Тэгээл байхгүй хооронд нь гялс тайчаал орондоо ороод гэвтцэн. Тэгсэн тэр ч харин ч нэг санаа зовох юмгүй тайчжийна. Наана нь би гэдэг амьтан бараг л намайг битгий өвтгөөрөй зөөлөн хийгээрэй за юу гээд нүүрээ дараад дээшээ хараад гэвткээд байгаам бус уу.
      Тайван ч унтаж чадку нүдээ анихаар л нөгөөх чинь дээр мордцон зүгээр зүгээр гээд дайржаагаа дүр зураг үзэгдээд. Эгч бол тэлээ шувт татаал Who`s your mammy гэж нтр би наана нь you’re my mammies i`m bad boy нтр гэцэн туулайн чихтэй обрууч зүүцэн дөрвөн хөллөөд зогсцон нтр тэлээгээр ороолгуулаал гэж бодогдоод ккк. Маргааш нь аягүү ах шүршүүрт өвдөгөө тэвэрцэн уйлаал Гэрэлтулга биш Гэрэлтуяа болцон нтр. Аа гэхдээ аз болж тийм юм болоогүй л дээ ккк...
Хайртай хүнтэйгээ л тэгэх ёстой тийм үү аа гэхдээ би хэтэрхий дурламтгай л даа мөн үү энэ чинь ариун явдал зөв үү ихи ихи ход ход.

Орхиод одсон мэлхий минь одоо гүнж болчижээ...

2010 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Владимир Ильч

Өнөөх валентиний баяраар орхиод одсон мэлхий минь одоо гүнж болчижээ. Өчигдөрхөн санаандгүй мэлхий гүнжтэйгээ тааралдаад. Хөрсөн сэтгэлд минь хүслийн очоо ахин хаяж хайрыг ахин бадамлуулах шиг. Тийм нэг мэдрэмж төрж догдлоод, би чамтай анх танилцаж буй мэт бантах шиг. Тэртээх таван  жилийн өмнөх хүүхэд насны чинь дүр зүрхэнд тодроод дэндүү сайхан юм даа чи минь.

Ахиад нэг удаа цээжийг минь дэрлээд унт даа хонгор минь би чинийхээ гарыг атгаад унтах нь л надаа хангалттай. Түүнээс илүүг надад битгий мэдрүүлээрэй миний зүрх тэр сэтгэлийг багтааж чадалгүй дэлбэрчихээс айгаад. Өөрөөсөө хүртэл хайрлаад хацрыг чинь илбэх гар минь чичирдэгийг чи даанч мэдкү байх. Чи надад оргилсон их хүсэл тачаалыг бус халуун дулаан хайрыг мэдрүүлдэг. Зарим нэгэнд ханддаг шигээ хэтэрхий эрээ цээргүй хандаж би чамд чадкуэ. Тэд бол зүгээр л нэгэн үдшийн үзэгдэл тэрхэн зуурын зугаа. Харин чи миний амьдралын гол дүр. Би чиний том цагаан өгзөгтөй залуу. Цагаан морьтойгоо биш ээ улаан бензтэйгээ ташуураа барин зогсоно. Аа балайрчийна гэнэт ЖиТулга хажуугаас орж ирсий шүү энэ би биш.

Оцон шувуу нэг иймэрхүү юм дурсаж тэнгэрт дүүлэн нисчаагаад бууж ирлээ. Чи өнөөдөр ямар сайхан харагджийна аа. Дэндүү гоё байна аа миний найз дандаа ингэж гоё хувцаслаж бай л даа. Би боджихуй бас зөвлөжихүй бүсгүйчүүддээ. Танууд үргэлж анхных шигээ л бай л даа хэдий дотно болсон ч магад нэгэндээ хайртай байсан ч тэр. Яг л миний эсвэл түүнийхээ харцыг булааж сэтгэлд нь сэрлийн оч бишээ хайрын оч хаясан дагина шигээ л бай. Тэгээл эцсийцст хэндээ ч нтр гээл навсайхаар чинь над мэтийн тавьтаргүй нөхдүүд чинь уулын бугыг хараад унасан бухаа гэдэг шиг. Яджаахад бас бухаа хаяад гүйхгүй харин ч бухаа шавхуурдаад бугаа хөөчнөө ккк...

Би өөрийн үзэл бодлоосоо татгалзсаан удаагүй. Би боддог бас баримталдаг байлаа. Амьдралаа аваад явчихтайгаа болохоор л гэж... Үгүй дээ би хэн нэгний насан туршдаа тоглох эмгэнэлт жүжгийн эсрэг дүр болохыг хүсэхгүй. Харин зүгээр л нэг хотын захдуу газар байшин бариад ногоо тарьсан шигээ тэр минь янз бүрийн ногоо даршилж төрөл бүрийн хоол хийгээл өдөртөө хамтдаа хот орж тэрийгээ зарсан шигээ тийм нэг энгийн бас хамтын амьдралыг хүснэ. Тэрнээс биш нэг нь мөнгө олсондоо ялархаж нэг нь гэрийн ажилд нухлагдсандаа тунирхаж биш бүгдийг хамтдаа. Яахав орой доо байшингийхан дээвэр дээрээс од тоолуулаад л. Аа яанаа сувгийн тохиргоо гэгээнт алдагдаж ЖиТулга орж ирсий шүү балайн. Аан тийн бас тэр хоолны блог хөтөлдөг би яахуу энэ шигээ завхай юм бичилтэй биш. Ntsoom шиг гоё блог хөтлөөл нэг тийм мужаан юм уу даа. Энэ бол миний блогчиний хүсэл мөрөөдөл(Нарутогийн Лигээс хальт иш татав).

Одоо би чамд хайнга хандкуэ. Чи надад бүхнээс эрхэм ч соньхон биш. Харин чи надад үргэлж шинийг мэдрүүл. Хэтэрхий хайртайдаа чамдаан халдаж зүрхлэхгүй, дэндүү хайртайдаа чамдаа дэргэд минь байхад л би жаргалтай. Илүүг хүсэхгүй чамаас пологдчино/Өөрөөр хэлбэл нөгөө юу шүү дээ бодчиж байгаагүйм/. Чи надын таалагддаг охин. Ингэж хэлэхийг хүссэн бас бодсон чадаагүй. Удку ирнээ гэж худлаа хэлээд хоосон ханхай гэрт нь ганцааранг нь орхиод явсан. Ажил ихтэй байна гэж шалтагласан. Одоо харин би чамдаан очлоо нээрэнгээсээ...


Усны шувууд нэг ирээд нэг буцлаа...

2010 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Владимир Ильч

ЖиТулга хэмээгч хүмүүн хэзээ хүнтэй суух гээд байгаан ямар нөхөр болох талаар боджихуй. Яахав ер нь лол усны шувууд тав ирээд тав буцахаар гээл 20 тай байхийн бодсоор усны шувуу нэг ирээд нэг буцчлаа. Тэгсэн тэр надтай суух хүн нь хаагуур ямриймаа хийгээд яваад байгаан бүү мэд. Би ч боддий ш дээ нэг тийм цэцэг цэврүү шиг сайхан амьтантай сууна гэж. За бараг л хэд хэдэн сэтгүүл дээр зураг нь тавигдсан байх ёстой нтр гээл шалгуур тавиад байгаа ш дээ их хуцуул.

Өнөөдөр нэгэн хүнтэй суух талаар яричаад хэсэгхэн зуур зүүрмэглэх төдийд нэгэн зүүд зүүдлэгдсэнийг доор сийрүүлбэл.

Тэгээд яах уу дээ би машаантай явжаахийн нэг нөхөр урдуур хү ха гэж гарч ирээл дайруулчих гээл би гараал загнах гэсэн сүр сар гээл зөрөөд машинд сууж нтр. Яах гэжагаан гэсэн танайх руу яажуган гэтэл заяаны хань зам дээр гэж мэдкү юу? Би чиний заяаны хань байна гээл нэг муухай өрвийсөн юм инээж ирээл орсгой шүдээ гаргаж ирээл инээнгүүтээ юу юугүй үнскэж дайрч нтр би тэнд хоёр гараа сарвагануулцан гүчинд автаал.

Үгүй миний заяаны хань чинь сонин сэтгүүл дээр зураг нтр нь гарсан мисс хүүхэн байх ёстой ш дээ. Тэгээд би сонин дээр гараагүй юу гэж ирээл өмдөө ухжийснаа үрчинхий сонин гаргаж ирээл дэлгэжийнэ. Нүд бөлтийлгөөл уншсан чинь 2009 оны 5 сарын 6 ны өдөр иргэн Х гэрээсээ гараад одоог хүртэл ирээгүй тул харсан үзсэн хүн яаралтай гээл тэгсэн нөгөөхий чинь зураг бас болоогүй инээж барьцан байжийгуул яах уу. Намайг чинь элдээд давхицан аа би ийм том хоёр хөхтөй гээл мөрөн дээрээ тохцон даран бузарлах гэжийтэл ашгүй нэг юм сэрлээ ш дээ. Аягүйлол голж шилсээр явтал ийм амьтан үлдэх вий дээ яадгүүлээ одоо.

Тэрийг нь одоо учиргүй эрж сураад яваад байх ёстоймуу эсүүл нэг л өдөр гэртээ байжийсан хаалга тогшоол тайлсан заяаны чинь хань байна гээл орж ирээл шууд оймс бандааш тайлаал угаагаад эхлэхийм бол уу мэдкүс ёстой.

За элийрэх ч яах уу. Одоо цагт ч тэгээд эхнэр авах гэцүү болсон үе юм дөө. Уул нь эртхэн авчуул зүгээр чимшиг. Одоо яадым байгаан очоол тэгдиймүү. Ээ би баяжчий ш дээ хоёулаа суучий л даа ээ л дээ. Жилийн дараа л гэхэд хоёулаа хаусд амьдраал бенз унаал явчий ш дээ. Чи баян хүнтэй сууснаас баяжих хүнтэй нь суучаа ш дээ ээ л дээ гэдиймүү яадын. Тэгээл өөдөөс тэгэх байх л даа чи царай муутай багс банни шүдтэйм байна ш дээ. Засуулчий ш дээ пластик мэс засалд орчий ш дээ чиний хөхийг ч гэсэн томруулмаар л харагджийш дээ гээл ккк.

Тэгээл яах уу дээ. Аваал суучдаг бас тэгсэн хэдэн жилийн дараа аягүйлол өөрөө нэг өвдөг нь урагдцан биеийн тамирын өмд өмсцөн оймсных нь эрхий хуруу цоорцон хар канттай хөлийн эрхий хуруу цухалзаал багадсан майкныхаа доогуур гүзээ нь унжцан хүр хүр хийтэл нөгөөдхөө маажаал хамар дээрээ шил тохцон духаараа харж сонин уншаал. Үе үе тааз гөлөрцөн яаж мөнгөтөй болдийн билээ гэцэн нусаа бөөрөнхийлжаагаад нясалж тоглоод суужийдийн болов уу ккк. Гэхдээ боджийно л доо.

Би ямар ч байсан хүнтэй сууна харин нохой тэжээхгүй гэж. Эрчүүд маань бүгд л хань ижил үр хүүхдээ сайн сайхан байлгахыг хүсдэг ч зарим нь явцдаа сохордог байх. Ажил ажил ажил би энэ гэрийг хоолтой байлгах гэж л гэж ирээд л хэрүүл эхлэдэг. Үгүй дээ мэдээж мөнгө хэрэгтэй л байлгүй яахав гэхдээ тэр олж буй мөнгөнөөс чинь илүү таны түүнд тавих халамж чинь л юугаар ч үнэлэхгүй жаргал байх болно. Тэр таны ажлын бухимдлыг чинь биш энхрий ялдам магтаалын үгсийг чинь сонсохийг хүлээн шөнөжин суудаг. Тэр таныг зурагт үзээд кресло дээрээ унтахыг чинь хүлээж нойроо хугасладаггүй ээ тэр таны ханхар цээжийг тань дэрлээд халуун тэврэлтэнд чинь амарлингуй унтахыг л гагц хүсдэг./Нэгэн найзыхаа амьдралаас сэдэвлэн бичив/ Тэд алдсан бид давтахгүй ээ.

Эхнэр авмаарлайнадөө...

2010 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Владимир Ильч

Нэг ийм юм болоодоо. Манай нэг найз нөүтбүүк авах гэсийн чи хамт яваад өг гээд өдөржин хамт явж орой жоохон дагаж далдайсийн. Ах хүү аавыхаа цоо шинэ цэмбэгэр Ланд 200 унацан/Угийн баян айлын баагий л даа/. Юм үзээгүй хүн чинь тэнэгтэж өгдийн байна ш дээ. Тэрийг дагаж баахан савсаганаад гудамжаар зүв зүгээр явжаа хүүхнүүдийн матарыг гайхаал. Тэгээл эрчүүд болсон хойно хүүхэн шуухан л ярьдийм байгаа биддээ. Би ч яахуу дээ зиндааныхаа хүүхнүүдийг л ярий ш дээ. Найзын ярьхийг сонсоол үе үе шүлсийг гуд гуд залгиастай. Тэгсэн тэгжийнэ ингээл аавын машинийг унаж явжаал тас хүүхнүүд дээр очоол хүргээд өгөе энэ тэр гэж танилцаал орой нь шоудаал гусчидийн ш дээ гэнэ ээ. Гуцна вэз чи л лакидаа биз эсүүл чамтай л тийм хүүхнүүд таарсан байх. Тэгээд ч чи баян айлын эрх нь дэндсэн баагий л болохоос хоёулаа л хүн айлгаж хүүхэн үргээхээр царайтай амьтад байж нтр гээл шарийг нь малтаж хорыг нь хутган мар мар гээд явжийдийн байгааз дээ. Орой 9 цагийн үед ш дээ.

Тэгсэн нэг тасарцан хүүхэн такси барих гээд зогсжийдийн байгааз дээ. Би ч угийн даралттай хүүр юм болохоор намба алдаал тасарцан охин айн энэ тэр уулга алдаж эрүү унжаастай гэхдээ мань мэт нь дэмий л доороо дэвхцэж нүдээ хужирлахаас танилцахын заяа байх биш. Тэгсэн нөгөөдөх чинь гялс очингуутаа хаа хүрэхийн суучих хүргээд өгий гэж орсгой шүдээ дорсойлгож асуулаа би наана нь ч малийсан амьтан балийсан царайгаар шүлсээ гуд гуд залгин шрекийн муурны харцаар хараастай. Тэгсэн харин суучдиймдаа овоо муу гар чинь. Тэгээл жаргалан хотхон руу явлаа. Паанагинд орцон гар чинь тэгээл дүлий дүмбэ оргиол дондогтоод суужийсийн. Чи хаашаа явжаан гээл манай найз асуусан чинь найз охинийх руугаа явжийна. Нэг газар суудиймуу гээл шууд сэжим гаргажийна. Би ч байн байн шүлсийг залгиж дунд талын толь руу ширтээстэй амьтан юугэжаагаагийн ч анзаарсан юм байхгүй. Тэгээл хүрэх газартаа хүрч нөгөө охин чинь энэ дугаараа хэлээд дараа тэгээд залгахгүй юу гэнгүүт ах бол RAM – ндаа биш шууд ROM – ндоо бичиж авдийн байгааз дээ. Тэгсэн манай хүн за яахав бид 2 хүлээж л байя тэгээд хүргээд өгий гэсэн за за тэгвэл хүлээжаарай би нээх удку гээд яваад орлоо.

Би наана нь барьц алдаж сонссон зүйлдээ итгэж ядан компоторч өгдийн байгааз дээ. Манай найз намайг загнажийна. Чи одоо баг алаад үхэр юм уу хаашаа ийн өлөнтөөл өл дол өл дол гээдаахийн. Би тээд яахын иймэрхүү хүүхнүүдийг чинь пашион тв – р л харж нүдээ хужирлажийсанаас биш нтр гээл. Битгий нээх айхтар тоо намбалаг бай л даа. Зүгээр л түрүүн байснаараа л бай л даа нтр. Гээл иймэрхүү тас амьтдийн талаар баахан тактик зааж өглөө. Би мэдээж энийг чи найз охиныг нь гээл шууд ханцуйн дотроо маймаалций ш дээ. Вайн за за гээл харанхуйгаар зөвшөөрч орхив. Ямар амьтан гарч ирж халаах бол доо гэсэн төрцөн амьтөөн дарь эхийн 2 хумбан цагаан хэлбэрлэг дундаж размерийн гөх, шугам тавьжаад зурцийм шиг хөл, гунхсан алхаа, намирсан үс, мишээх инээмсэглэл, хундан цагаан хуруу, хун цагаан арьсан дээр хөөрхөн царай зурайн үзэгдэнэ.

Тактикийн дагуу яриа явж нөгөө 2 ч дагаар орох тактикийг чадмаг ашиглан ярина. Би наана нь Багабанди царайг бага зэргийн ярвайлтаар хачирлаж духанд үрчлээс, нүдэнд жартайлт, хөмсөг зангидаастай амыг мушийлгаж инээх ярвайхын алийг мэдкү шижгийн царай гарган сууна. Сайхны өмнө харц буруугүй биз дээ айн. Бас болоогүй зэвүүн царай гарган үүдэн шүдэнд тамхийг толгой дараалан зуулгаастай. Яджийхад манай найз гэж хүүр чинь гошин гошин юм ярьж хүн инээлгэх болгонд баагс банни 2 үүдэн шүдийг ярзайлган аеросмит амаар чихэнд нь тултал ангайлган япон хүүхэлдэйн дээр гардаг шиг л инээнэ. Хүч хүрэхээргүй газрын нэрийг дурдалцан миагийг нь гайхан тэр гурав явахад би наана нь за байз өө надаа ч мөнгө юу байгуулээ гэсэн шүү юм бодон найз охины хийж өгсөн 20 төгрөгөн срочко, таксины хариултанд авсан үрчийж үнгэгдсэн 200 төгрөг, хэзээ ч хэрэглэж үзээгүй 2 мастеркарт, өрөнд өгөх ёстой 750`000 төгрөг л байгааг санан санан санаашран сууна. Пааб нтр оржоохоор шууд л диско орж таанц үсэрхээр болж би гэрээдээ харьж солонгосоос агуулах чөлөөлөх худалдааны үеэр авсан комиссын шахуу костүүм пиджакаа сольжAdidas – н муухан дуураймал Adidos кэт, бөгсөн дээр нь нэлээн хэдэн нөхөөс ширээсийг давхардуулан тавьж даанч гамгүй 4 – н жил өмссөн хуучны загварын engineer өмдийг, мараалын элэгдэлд орж үндсэн өнгө нь туслах өнгө рүү хэлбийсэн цамцтай өнгө загвар хослуулан өмсөж паартичин төрхөнд орохоор явлаа.

Замдаа нөгөө хүүхэнг гэрт нь буулгалаа. Манайх руу явах зуураа би гэж хүн ядуугийн зовлонгоо тоочиж инфляци энэ тэрт буруугаа тохон явах зуур манай найзын утсанд мессеж ирж уншваас биднүүсд тус тусад нь 100, 100 – н цаас өгөөд сайхан шоудий орой нь буудалд түс тас түмпэн шанага гэсэн утгатай мессэж иржийнэ. Даанч харамсалтай тийм сайхан охидууд ингэж явах ч гэж. Тэр хүүхэнтэй унтахын тулд наанадаж 150 цаанадаж 200 цаас төлөх ёстой болж таарч орхив. Үнэндээ явуул явах ч би энэ мөнгийг хэрхэн олдог билээ гэсэн бодолдоо дийлдэн болихоор шийдэв. Би ч ажил руугаа явахаар болж найзтайгаа мар мар гэн жаал суулаа. Өдөрхөн л ярианд нь үл итгэх янзтай мэтгэлцэн суусан би хэлсэн болгонд нь итгэхээс өөр аргагүй байдлыг өөрийн нүд чихээр сонссон тул энэ удаа маргалгүй л сонсон суулаа. Манай найзын ярихнээ ийм охидууд бол зөндөө бүгд бол ийм биш гэхдээ л ийм охидууд бол зөндөө. Бараг худалч хүнд ямар ч тас хүүхэнийг гайгүй машин унаж яваад хүргээд өгий гэхэд татгалздаггүй. Энэ 2 харин хямдхан 2 гар байна гэлээ. Солонгосууд бол аймаар ш дээ гээл баахан л юм ярьж өгчийнө. Дээр нэг удаа бас нэг тас хүүхэн суулгасын байх нөгөө хүүхэн бол шууд л сарын буудлын мөнгө өгчих тэгээд дуртай өдрөө иржаагаарай гэсэн гэнэ. Тэр мөнгө нь бараг сая нэлээд гаран мөнгө л болж таарна биз дээ. Тийм барьцгүй юманд бол хөгшин нь хөдлөкү ш дээ гэх мэт энэ чиглэлийн баахан яриа сонслоо. Аяа яажшуухан эхнэр авдгүүлээ...

Би аймаар хөөрхөн болчиж ёооё тоохгүй дүх үү...

2010 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Владимир Ильч

За нэг ийм ийм болоодаа нөхдөө. Манай аав хөөрхий минь хүнсний 1 – н тэнд машин засуурын газар ажиллуулдын. Яахуу дээ машин засуурын газар юм болохоор өнгө зүс муутай л даа. Гэхдээ цагаан цаасан дээр хараар 300мкв газрыг Насанбат гэж хүн ззэмшдэг гэсэн газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бас нэг гэрчилгээтэй юм уул нь. Түрүү жилийн намраас эхлээд бид нар тал талаасаа мөнгөө хураагаад нэг 5 давхар барилга барий гэж яриад бүсээ чангалах горимд шилжсэн байсийн. Тэгсэн энэ хавраас эхлээд хажуу талаас нь метр хүркү зайтай газар солонгосууд их л гоё 12 давхар барилга барихийм байх аа. Эхлэхээсээ өмнө газраа худалдчих гээл тэгээд байсийн. Тэгдэг ч юм билүү гэж бодоод нэг удаа уулзсан ч за яахуу дээ 120 саяаар авбал авхиймдаа ухааны юм ярьсан тул чадахгүй дүх үү гээл тэгсэн. Тэгээл гарууд сураггүй алга болсон. Тэгсэн барилгынхаа орцыг аавын барилганцар луу харуулж барьж байвал яах уу. Би хэдий дургүй хүн тааралдуул шонгийн модны цаагуур нуугддаг ч гэсэн тэр завсраар бол багткум билээ. Тэр барилга нь баригдаж дууссаны дараа оршин суугчид нь яаж орохыг би л ойлгохгүй байгаан. Мэргэжлийн хяналтыхан ирээд зурган дээрээ ингэж тусгагдаагүй байна ажлаа зогсоо гээд өөрийн биеэр ирж шаардлага хүргүүлсэн ч. Тоохгүй ажлаа явуулсаар л байсан. Эхний 1 давхар баригдаж дуусахад хэт шахаж барьсанаас аавын барилганцарт цав үүсч хэзээ ч нурж дотор нь байсан хүмүүсийг дарж алахад бэлэн болсон. Уулзаж тохирий болку байна гэж бараг 2 сар тэр солонгосуудын хойноос хөөцөлдөөд тоож уулзку байсан гэсэн. Бид нар бие биенийхээ ажилд оролцдоггүй болохоор яг ямар процедур болсныг би сайн мэдкү тэрийг бичнэ гэвэл угаасаа та хэд ч залхана. Тэгсэн 3 дах давхараа барихдаа шууд аавын барилганцар дээгүүр давуулж барьж байвал яах уу. Энэ чинь юу гэсэн үг вэ миний л хар ухаанаар бодохийн ямар ч муу юм байлаа гээд дээгүүр нь тэгэж давуулж барьж болдог л юм байх даа гайхаадаагаан. Би ойлгохдоо манай эзэмшилд байдаг тэр газрыг баригдсан барилгаар нь биш тухайн газарыг дээшээ хэд ч давхарлаж болно гэж үзээд агаарын орон зайг нь хамааруулдаг гэж бодсон тэгсэн тийм биш юм байлгүй дээ мэдкү. Аав зайлуул бүр сэтгэл санаагаар унацан. Тэгээд одоо ямар ч хамаагүй үнээр өгий гээд 13 цагт уулзий гэж гуйгаад нөгөөдүүл нь зөвшөөрсийн гэсэн. 14 цаг болчоод байхад иркү байна яах уу гээд сэтгэлээр унасан аятай байхаар нь ах бид 2 форумдах зорилгоор очсийн.

Тэгсэн 3 өнгөрч байхад нөгөө хэд нь ирээд уулзахийм байх гээд харж байсан буцаад цаашаа явах гэж байна. Аав замыг нь хаагаад зогссон гэсэн ах бид 2 ажил яриад өөр газар байсийн. Тэгсэн орчуулагч нь гарч ирээл тэнэг өвгөн замаас зайл энэ тэр гээл харааж ерөөсөн гэсэн. Аав бас нэг орчуулагч дагуулаад явж байсан болохоор цонхыг нь хүчтэй тогшоод өөрийн орчуулагчаараа яриулах гэсийм байх тэгсэн новшнууд чинь өөдөөс нь нулимаад цаашаа хөдлөхдөө аавын хөлийн тавхайг дайрсан гэжаагаан. Ашгүй тэнд явжийсан хоёр залуу замыг нь хааж зогсоосон гэнэ лээ яг тэр үед байгаагүй болохоор сайн мэдкү байна. Орчуулагч хүрч ирээд бөөн юм болжийна аавын чинь хөлийг дайрчлаа гэсэн уур хүрээл явцан ах гүйж очоод цонхыг нь хага өшиглөөд нэгийг нь татаад цохиол тэгсэн муу гуруун солонгос гарч ирээл бөөн зодоон. Би бол зодуулж зодуулчаад Жет Лидсэн гэж бол худлаа ярьку зөвхөн үнэнийг л хэлнэ. Би ч яахуудээ амьдралдаа хүний өөдөөс гар далайж үзээгүйм болохоор салгах санаатай салгалаад очсон чинь нэг солонгос нь өөдөөс тулж ирээл гараа далайгаал тэгэхээр нь нирок хийгээл цохилтыг нь гаргадаг баатар тэгсэн бүтэлгүйм болохоороо буруу тийшээ бултаад угтуулсан цохилтыг гал маналзуулаал зүүн нүдэн дээр хүлээж аваад л монгол кинон дээр гардаг шиг зөөлөн гэгч нь унаад ямар чанга цохидийн бэ тэнэг амьтан бэ энэ одоо гээл гэвтээд өгсөн. Санаа нь бол нирок хийгээл зүүн гарын өлгөсөн цохилтыг наран зангилаанд өгөөл элгээ тэврээл эвхрэхэд нь тохойлдож унагаал гээл бөөн боевик юм боджийсийн. Тэгсэн яахуу дээ хүнүүс чинь гудамжинд зөркөөл нэг зүгт алхчдаг шиг юм болцийн ихи ихи ход ход. Та нарт л гэж захихад тэр кинон дээр гардаг чинь худлаам байлаа шүү. Багадаа мортал комбат тоглож Чеки Чаны киног үзжийдэг байж. Аз болж нөгөө 2 танихгүй залуу чинь орж ирээд муу солонгосуудыг будаа болгосон. Босоод ахыгаа салгах санаатай очоод хэнийх нь ч юм мэдкү тэнэсэн баруун гарын шулуун цохилтод өртөөд хамар шалбарааский. Тэнд одоо юу болсоныг мэдкү байна хаанаас ч юм мэдкү нэг солонгосын майга хөлний махир өшиглөлтөд өртөөд баруун гуя гэдэг чинь 100кг - аар суулт хийцийм шиг л байна. Гэхдээ бас ч дандаа зодуулаагүй дүх үү. Нэг солонгосых нь нүүрлүү нэг цохиод авсан тэгсэн хуруу тулчиж одоо юм бичкэж зовжийна. Аргагүй ш дээ энэ чинь кэйбоордоос өөр юм нүдэж үзээгүй булбарайхан гартай амьтан чинь. Өмнө нь ямар тэгж хүн амьтанд зодуулж үзсэн биш зодож үзээгүй гэдэг нь бол эндээс ойлгомжтой байгааз дээ. Ах л би нэг л хүнийг сонгож авдаг нэг л хүнтэйгээ үздэг гэсэн шиг нэг муу солонгосыг балбаад байсан. Сүүлд нь би тэр зоджийсан солонгосыг нь бол таниагүй. Танихын аргагүй болсийм шиг байгаан. Цагдаа дээр очсон чинь нөгөөдөх нь нэг л их хохирсон хүний жүжиг тавиад байна лээ. Одоо яахын байгаан бүү мэд гадагадын иргэдийг бүлэглэн зодсон гэж шоронд хийхиймүү яахын би ч зодолдохоосоо илүү зодуулцан болохоор ингээл ажил дээрээ байжийна. Дээрээс хойш аав руу дугаараа нууцалсан хүн утасдаад газраа өг энэ тэр гэж сүрдүүлээдийнэ гэхээр нь тоглоом шоглоом болгоодийсан одоо харин бүр санаа зовжийна. Ажил дээр толинд харсан чинь нүд талимаараад өнгө өнгөөр солонгорцон хөөрхөн ч юм шиг харагдаадаахийн. Нөгөө нүд нь хэд хоног ажил дээрээ хоносноос болоод нэг биш нэлээн хэдэн давхраа ороод гархилцан. Сүүлийн нэг сар үсээ засуулахгүй Симба толгойлж явжаагаад өшдөр нэг зогдороо авхуулсанийг ч хэлэх үү нээх хөөрхөн болцийм шиг. Давхараа надаа ер нь зохидийм шиг байна. Гудамжаар ямар нэг талимаарсан нүдтэй амьтан явалтай нь биш гээд гудамжнаас 10`000 аар нэг шил аваал зүүсэн. Яджаахад харваас хулхи юм байж Гуччи энэ тэр гэцээн их эд тэрийгээ зүүчээл нэг л их загварлаг залуу такси барих гээл зогсжийсан хоёр охин хажууд ирчээд такси дээрэмдэх гээд зогсчдийн. Бас болоогүй хандарсан харцаар хараалаахийн ёооё тоохгүй дүх үү гээл цаана нь очоол такси барькаад зогсжийсон чинь нөгөө хоёр чинь хоорондоо юм шивнээл тас тас хөхрөөл ёоо энэ шил надаа үнээр зохичижээ гээл таксиндаа суусан таксиний ах байжийснаа наад үнийг нь хуулж хаяачээ гэдийн ха ха тэгсэн нөгөө лаг Гуччи нь аруун мянга айн гоё гоё. Гүэ энэ шил чинь бас зүгээр юм хөөш Хасаар орохдоо нөгөө талын теллерийн бөгсний хаялт хөхний савчааг харин ч нэг санаа зовку харжаагаам даа. Одоо тэгээл хаа ч явсан цуг гэж мэдээрэй гэдэг шиг угийн ногоон нүдэн дээрээ ялааны нүд шиг нэг ногоон шил зүүгээл явжаахаас. Зөвхөн энэ ч биш солонгосууд манай гэр бүлд хэр их хор хохирол учруулаадаагаа талаар дараагийн бичлэгтээ оруулна аа.

Учир нь бидний тархи хэтэрхий бохирдчиж...

2010 оны 01-р сарын 14 Нийтэлсэн Владимир Ильч
Намрын намуухан орой навчис өшигчөн алхахдаа хөтлөх аргаа олж ядан явах тэр мэдрэмжийг би мэдэрмээр байна. Юунд ч яаралгүй илүүхэн хормыг түүнтэй өнгөрөөхийг хичээн ярих юмаа олж ядан түгдчих дурласан залуу байхсан. Сэмээрхэн явах салгалсан гар, түүнийг битүүхэндээ хүлээж байсан ч гараа огцом татан ичих бүсгүйг би хүснэ. Гэнэт ойлгоод гарыг минь эв дүйгүй атгаад ичингүйрэн мишээх бүсгүйн инээмсэглэсэн царай түүний харцанд тодрох нууцхан хайрын илчинд халуу шатаж тэр надад талтай байна гэж бодох тэрхэн мөч гайхалтай. Тэнэг онигоо ярьж тэрэндээ өөрөө инээн ойлгохгүй болохоор нь бантах гэмгүй даруу залуу байхсан. Гэрийхэн гадаа ирээд гэнэт юманд хөөгдсөн мэт шалтаглан явах болсноо мэдэгдэж сүүлд нь түүндээ харамсах тэнэгхэн залуу явж өгөхгүй дэмий юм ярьж цаг нөхцөөх тэр цаг хугацаа. Түүнийг нь мэдсэн мэт хаалганыхаа бариулаас барьсан бүсгүйн битгий яваач гэх тэр харц. Тэрхэн зуур төрөх гэнэн цайлган бардамнал бага зэргийн санаа зоволт бас ичингүйрэл. Түүний зөөлөн уруулыг амтлах хүсэл гэвч бага зэргийн зориг дутан хуруу гараа оролдон зогсох тэр залуугийн төрх, түүнд бага зэргийн боломж олгохыг оролдон яахаа мэдэхгүй зогсох тэр л бүсгүйн бодол, өөрийн бүх зоригоо чангалж итгэлгүйхэн түүн рүү дөхөх агшин, үүнийг л хүлээж байсан бүсгүйн нүдээ аньж хоёр уруул учралдан золголдох агшинд төрөх халуун дулаан бас нойтон тийм нэг мэдрэмж гайхалтай. Орцны жижүүрийн огцом тэгээд бас аймшигтай чанга хашгираан, сандран шатаар уруудах залуугийн зүрхний цохилт хийгээд түүний түргэн хэмнэл, бага зэргийн санаа зовнисон бүсгүйн харамсал хайр, түрхэн зуурын айдас, гэхдээ дэндүү баясгалантайгаар агаар тэнгэрт дүүлэх мэт шатаар уруудах залуу. Дэндүү гэнэн цайлган тэр залуу сүүлд бүгдийг ухааран би ингэж яаран гүйж гарах шаардлагагүй байсныг ойлгоод өөртөө инээд нь хүрэх тэр агшины мэдрэмж. Бага зэргийн харуусал залгуулаад өөртөө итгэж ядан өөрийн эрхгүй баясан инээх тэр мөч ахиад л харамсал, гэхдээ л би түүнийг үнссэн гэж бодохоор нэг л гоё тийм мэдрэмж богинохон ч гэсэн жаргалтай. Энэ л хангалттай хэмээн бодож хязгааргүй их эрч хүчээр цэнэглэгдэнэ. Ганцаар хүйтэн гудамжинд зуны халуунд алхаж буй мэт маш тайвуухнаар алхах залуу зүрхэндээ халууцан явна. Харин зөрсөн хүнүүс согтуумуудаа энэ чинь хар хүйтэнд энгэр заам нь задгай хээв нэг алхаж байх чинь солиотой хүүр үү гэж бодон зөрөн өнгөрөхдөө түүнийг ямар их аз жаргалтай байгааг мэдэхгүй. Харин залуугийн хөөр баясал дэлбэрэхэд бэлэн хүн бүрт би сая хайртыгаа үнссэн хэмээн гайхуулж бахархмаар тийм нэг бахдал дэндүү хэтэрхий бүр гайхамшигтай сайхан мэдрэмж. Гэхдээ энэ бүх сайхан мэдрэмж баяр баясал зөвхөн түүнийх тэр хэтэрхий жаргалтай бас азтай. Яагаад гэвэл бүсгүй нь ч түүнд хайртайг тэр мэдэхгүй л санаа зовнино. Өчүүхэн зүйлд ч санаа нь зовж янз бүрийн зүйл өөртөө бодон олж түүндээ зовох тийм нэг мэдрэмж. Гэнэт би нээрээ хэр үнсэлцссэн бол гээд ахиад л санаа зовних тийм бас нэг мэдрэмж, хэтэрхий сайхан байсан тэр л мөчийг бодон орондоо хөрвөөн унтаж үл чадах бүсгүйд байн байн тэр л мөч бодогдоод өөр юу ч бодохгүй байх тэр л мөчийг тэр мэдэхгүй. Маргааш нь баатарлаг залуу бөөн бөөн эрч хүчээр дүүрэн байх агаад найзуудтайгаа уулзаж түүнийг үнссэн тухайгаа түүнд хэтэрхий хайртайгаа ярьж онгирмоор санагдах хүсэл тэмүүлэл. Түүнтэйгээ уулзаад яагаад ч юм өөрийн эрхгүй бага зэрэг ичимдэх бүсгүй. За ингээл яваал байвал яваал байна л дөө. Би ийм л ариун нандин хайрыг хүсдэг. Гэхдээ би ийм байтугай хайрыг ч амталж үзээгүй л явна. Харин яг л хүүхэд шиг бид ингэж хэн нэгэнд хандаж хайрлаж чадах болов уу? Чадахгүй л болов уу яагаад гэвэл бидний тархи хэтэрхий бохирдсон. Би хүүхэд шиг хөөрч догдолж өчүүхэн зүйлээс ч гэсэн гайхалтай мэдрэмжийг авахыг хүснэ. Гэхдээ би нэгэнт ингэж аливаа зүйлд догдолж хөөрөөгүй уджээ. Миний тархи хэтэрхий бохирдчиж муу хүмүүсийн талаарх мэдээллүүд муу санаа гэх мэтчилэн. Тайд цагаанаас цагаан ширхэг ч толбо үлдээхгүй гэхгүй юу кккк...

Жи эргэн ирлээ нтр...

2010 оны 01-р сарын 07 Нийтэлсэн Владимир Ильч
Сээнуу би Жи байнаа жигшиг. Ёоо саяхан эгээтэй л эр хүнийхээ ноён нурууг хугалчихсангүй. Нэг мэдсэн хугаркаад санжцан нтр. Гүү хугарку тийм юм байхкү л байхкү юу. Би чинь том залуу ш дээ мундаг бас мунаг нтр. Юу вэ нэг мэдсэн нэг л их гэнэн цайлган эр хүний эмзэг нандин сэтгэл нтр тэй гэцэн ч явжаах шиг.
 Дэлгэрэнгүй»
Сено Би ЖиТулга бийна этр. За шинээр блогоо эхлүүлэхээр боллоо. За тэгээд энд одоо юу ч хамаагүй нь ч хаашаан зүгээр өөрийн торгон мэдрэмж эр хүний эмзэг нандин сэтгэлийн талаар бичих болно.
 Дэлгэрэнгүй»