Ууцан дээрээ шивээстэй галзуу охин самбарын өмнө бусдыгаа манлайлан аюумшигтай интегралыг бодож үзүүлэхийг анх их сургуульд харжийжүүлээ. Таалагдсан, хардаг байсан тэр шивээсийг. Одоо харин царай нь биш бөгс нь ууц нь шивээс нь л санагджийна царай нь ямархуу охин байлаа даа мэдкү.
Тооны ангид байсан боддог байлаа тамхи татан мансуурч, харин тэр нэг охин өөрийгөө зовоох гоя гээд номын санд балаараа гараа хатгаж цус гаргадаг байсан санагдана.
Өдөржингөө салку хамт явдаг байсан охин манай байрны хажуу талын орц харин шилжсэнээсээ хойш би түүнийг ахиж хараагүй өдий хүрч хаана явдийм болдоо мэдкү нэг уулзахсандаа хэдэн хүүхдийн ээж болоо бол?
Одоог хүртэл уулзаж ярилцаж байсан хамгийн хөөрхөн охин 3 давхрын бэстүүлд суужаахыг нь хараад ангийхаа охиныг гуйж утсыг нь авч байснаас хойш 5 жил өнгөрч ямар их хугацааг түүнтэй хамт өнгөрөөгөө вэ? Гэхдээ л түүнтэй уулзахад сэтгэл нэг л хоосон хөндий хүйтэн болж 5 жил гэдэг ч бага хугацаа бишсэн. Өдийг хүртэл бидоёр суугаагүйг бодвол бид найзууд болсон бололтой.
Дэвтэр авч явахаасаа залхуураад найзаасаа дандаа бичгийн цаас гуйхад минь 10 төгрөгөөр дандаа зардаг байсан найз минь хаана юу хийж манаргаж яваа бол. Чиний чанга хатуу зэмлэлийг ахин нэг сонсмоор зарчим гэж хийрхсэн үзэл бодолтой чинь ахин нэг тэмцэлдмээр. Ахин нэгэн зүйлийн төлөө хамтдаа нэгэн зүгт алхаж гэнэн цагаан мөрөөдлөө ярилцан суухсан. Чамайг одоог хүртэл хүндэлдэг, бахархдаг, итгэдэг чи миний хувьд Билл Гэйтс хэвээрээ л байгаа шөө найз минь. Үерхэж нөхөрлөсөн хамтдаа олон зүйлийг хийж бүтээсэн он жилүүд минь магад түүнээс хойш би юу ч хийж бүтээгээгүй байх.
Шилжиж ирсэн шинэхэн оюутан Монгол улсаа хөгжүүлнэ гээд төсөл бичих гээд хөөрч хэсэг нөхөдтөйгөө явсансан. Ямар их тэмүүлэлтэй байгаа вэ? Моби тэмүүлэл итар.
Шинэхэн төгссөн багшдаа алгоритм зааж өгнө гээд найзууддаа онгирсон. Би мундаг гэж хэлээд харин тэр багшид хөөгдөж семинараас гарч байсан тэр ааг омог юунд дарагдаа вэ?
Төрсөн эгчийх нь хичээлийн лекцийг төрсөн дүүгээр нь хуулуулаад баригдахдаа та 70 оноогоо өгвөл би шалгалтнаас 30 авна гэж хэлсэн зориг хаанаас гарч ирсийм бүү мэд. Хаанаас гарч ирсэнийг нь мэдвэл зөндөө олон зоригийг яг одоо л тэндээс гаргамаар байна.
Хайрласан дурласан, үерхэж нөхөрлөсөн омог бардам, онгироо сагсуу эрч хүч дүүрэн, зорьсон зориглосон тэмүүлсэн оюутан нас залуу нас...
Оюутан ахуй үеэс хойш ямар ч олон сайхан зан чанар юмсыг алдаав дээ... Бүр зандан биеэ хүртэл алдцан ч байх шиг балаймаа гэж мэгээд :P.